top of page
Search

Контемпорари Mеталл Tавилгын Шилдэг 10 Загвар

Хэдийгээр металл тавилга нь орон сууц, байшинд хамгийн тохиромжтой гэж тооцогддоггүй ч өнөөдөр металл тавилга нь удаан эдэлгээтэй, бат бөх, олон янзаар хийх боломжтой тул байр сууриа аль хэдийн олж ээ.



Анхны төмөр тавилга нь 1820 онд үүссэн бөгөөд Берлиний Карл Фридрих Шинкелийн бүтээсэн дугуй гурван хөлтэй ширээ байв. Цаг хугацаа өнгөрөхөд энэ төрлийн тавилга нь үйлдвэрлэлийн барилга байгууламж, гадаа/гудамж, рестораны гал тогооны өрөөг эзэлжээ. Үйлдвэрлэл хөгжихийн хэрээр 1950-ад он гэхэд интерьер дизайнд металл тавилга нь байр сууриа олсон. Дараах 10 шилдэг загварыг танд зориулж цуглууллаа.


 

1. Morph Chair






Жиун Юн, Минжи Ким гэх дизайнеруудын бүтээсэн энэхүү Морф сандал нь амрахыг хүссэн мөчүүдэд зориулагдаж ээ. Бидний өдөр тутмын амьдрал нэлээд эмх замбараагүй, завгүй болдог тул, энэхүү мөчүүдэд юм бодолгүй энэ сандал дээр амрах нь таашаалтай юм.





Давуу тал: Суудлын доор нэгдмэл хадгалах хэсэгтэй бөгөөд үүнийг ном болон бусад зүйлсийг хадгалахад ашиглаж болно.

Сул тал: Зарим хүмүүсийн хувьд гоо зүй нь уйтгартай, хүйтэн байх магадлалтай.


 

2. Foundation Bar Stool




Америкийн Bestcase брэндийн бүтээсэн Foundation Бар сандал нь хөнгөн цагааны түүхий байдал, энгийн үйлдвэрлэлийн арга техникийг сурталчлах зорилгоор бүтээсэн гайхалтай сандал юм. Энэ нь бүхэлдээ хөнгөн цагаан хуудас материалаар хийгдсэн цуглуулга юм.



Давуу тал:  Хөнгөн цагааны материалын онцгой шинж чанарыг харуулсан.

Сул тал: Mатериалын хувьд өөр сонголт байхгүй.


 

3. Camber





Camber бол зэвэрдэггүй гангаар хийсэн нэг бүтэн лист төмрийг зүсэх, нугалах замаар бүтээсэн суудлын шинэлэг цуглуулга юм. Энэхүү загвар нь хоёр үзүүрийг нь нугалж хөл үүсгэснээр үйлдвэрлэхэд хялбар юм.




Давуу тал:  Энгийн, үр ашигтай дизайн, үйлдвэрлэхэд хялбар

Сул тал: Зэвэрдэггүй ган нь байгаль орчинд хамгийн ээлтэй металл биш юм.


 

4. Tablecloth Side Table




Дениз Актайгийн зохион бүтээсэн "Ширээний Бүтээлэг" нэртэй ширээ нь тогтвортой байдал, уян хатан байдлын контрастыг хослуулан бүтээжээ. Ширээ нь металл гадаргуутай бөгөөд энэ нь үүнийг нэлээд хатуу харагдуулдаг бол муруй ирмэг нь хөдөлгөөний хуурмаг байдлыг бий болгоно.


Давуу тал:  Газар унасан мэт даавууны долгион ба долгионтой төстэй.

Сул тал: Үйлдвэрлэхэд төвөгтэй


 

5. The Tila Chair





Тила сандал гэж нэрлэгдсэн Shepherd Studio-ийн энэхүү шинэлэг, өвөрмөц сандлын загвар нь 210 гялалзсан бөмбөрцөг ашиглан хийгдсэн бөгөөд нягтралыг судлан зохиогдсон юм.





Давуу тал:  Гэрэл сүүдрийн харилцах сонирхолтой визуал бий болгоно.

Сул тал: Бяцхан бөмбөрцөгийг цэвэрлэх, арчлахад хэцүү байх магадлалтай


 

6. Criteria Bookshelf






"Criterion" номын тавиур гэж нэрлэгдсэн энэхүү өвөрмөц металл тавиур нь ажил, амралт хоёрыг шууд утгаар нь салгах зориулалттай супер функциональ тавилга юм.




Давуу тал:  Oлон үйлдэлт тавилга

Сул тал: Тавиур нь ер бусын хэлбэртэй тул өрөөндөө байрлуулахад хэцүү байх магадлалтай.


 

7. Whisk Coffee Table






Дениз Актайн бүтээсэн "Whisk Coffee Table" нэртэй энэхүү тавилгын загвар нь уран хийцтэй, эрчилсэн металл хоолойгоор хийгдсэн бөгөөд энэ нь дизайны гол хэсгийг бүрдүүлж өгч байгаа юм.





Давуу тал:  Сонирхолтой геометрийн элементүүдээр бүтээгдсэн, анхаарал татахуйц

Сул тал: Энэ нь одоогоор зүгээр концепт тул бодит бүтээгдэхүүн нь үйлдвэрлэсний дараа өөр байх магадлалтай


 

8. Non-Square





Hyunjun Yu, Soojin Jung, Kyoungseo Paek нарын зохион бүтээсэн Non-Square нь зэвэрдэггүй ган зургаан талт бүтэц хэлбэрээр хажуугийн ширээ болон сандлыг төгс хослуулсан концепцийн тавилгын загвар юм.




Давуу тал:  Хадгалах далд тасалгаанууд, модульчлагдсан загвар

Сул тал: Овор хэмжээ ихтэй, зай эзэлдэг загвар


 

9. Strap Furniture Collection



Strap тавилгын цуглуулга гэж нэрлэгдсэн энэхүү гадаа тавилгын цуглуулга нь 1970-аад оны усан сангийн тавилгаас санаа авч бүтээжээ. Strap тавилгын цуглуулга гэж нэрлэгддэг уг цуглуулгад вандан сандал, сандал, түшлэг, овоолсон сандал зэрэг 11 төрлийн суудлын загвар багтсан байна. Тэд таны арын хашаанд 1970-аад оны сэтгэл татам байдлыг авчрах болно.


Давуу тал:  Зөвхөн арын хашаандаа хязгаарлагдахгүй, их сургуулийн хотхон, худалдааны дүүрэг болон бусад хотын орон зайд ч ашиглаж болно.

Сул тал: Гоо зүйн тал дээр жаахан хуурай, уйтгартай байх магадлалтай.


 

10. 4-AL Stool




Вена хотод байрладаг Пол Маттео Вессерийн зохион бүтээсэн 4-AL сандал нь байгальд ээлтэй тавилгын нарийн загвар байхаар бүтээгджээ. Энэ нь зөвхөн байгальд ээлтэй байдлыг харуулахаас гадна дахин зориулалтын материалыг хэрхэн хүлээн авч, ашиглахыг харуулжээ.



Давуу тал:  Далайн эргийн архитектураас санаа авсан, орчин үеийн дизайн дахь элементүүдийн боломжуудыг харуулсан.

Сул тал: Одоогоор энэ нь эцсийн бүтээгдэхүүн биш зөвхөн прототип юм

28 views

Related Posts

See All

Comments


bottom of page